Засгийн газрын 318-р тогтоолоор БНХАУ-руу амьд мал экспортлох гэж байна хэмээн мах үйлдвэрлэгчид өчигдөр мэдээлэл хийж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тайлбар хийлээ.
Тэрбээр “Миний бие БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр мал амьдаар нь гаргах тухай асуудал огт яригдаагүй. Үүнийг би хариуцлагатайгаар хэлж байна. Бидэнтэй хамт явсан хэвлэл мэдээллийн төлөөллүүд энэ талын мэдээллийг та бүхэнд өгсөн гэж бодож байна. Энэ удаагийн айлчлалын үеэр мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тариа гэх зэрэг бүтээгдэхүүнийг энэ жил экспортонд гаргах боломжийг бүрдүүлэх, хил гааль, мал эмнэлгийн хяналтын байгууллагуудын үнэлгээ шинжилгээ, харилцан протокол тохиролцох асуудлыг түргэвчлэх тухай асуудлуудыг ярьсан.
Засгийн газрын 318 дугаар тогтоолд малыг амьдаар нь гаргах тухай, тэр дотроо үржлийн бус буюу эр хонь, эр ямааны нөөцийн 20 хүртэлх хувийг гаргаж болох чиглэлүүдийг аймгуудын удирдлагуудад өгсөн. Тэгэхээр малыг амьдаар нь гаргах асуудлыг аймаг, орон нутгууд хариуцна” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...