Тавдугаар сарын 3-нд Монголын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотноо саатуулагдсан юм. Энэ асуудлаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “ Хэрэгт Турк улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын дипломат ажилтан, жолооч нарыг шалгаж байгаа бөгөөд хэргийг эцэслээгүй тул нэрийг нь хэлэх боломжгүй. ГХЯ хэрэг гарсан даруйд Берлин дэхь ЭСЯ-аар дамжуулан мэдсэн бөгөөд консулын шугамаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа.
Яам энэ асуудлыг нуусан зүйл огт байхгүй. Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдийн мэдээллийг гадаадад байгаа 43 Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан авч, ар гэрийнхэн болон холбогдох албан тушаалтнуудад мэдэгддэг. Зөвхөн энэ хэрэгт биш, өөр бусад улсад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн мэдээллийг Гадаад харилцааны яам авсан даруйдаа олон нийтэд мэдээлдэггүй. Ар гэрийнхэн болон хувь хүнийг нууцыг хамгаалах үүднээс мэдээлдэггүй. Хоёрт, тухайн асуудал нь бүрэн шийдэгдээгүй хянан шалгах шалгах ажил явагдаж, эцэслэгдээгүй байхад хэргийн талаарх мэдээллийг өгдөггүй.
Германд саатуулагдсан Монголын хоёр иргэн нь Истанбул дахь Консулын газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс байгаа нь үнэн.Консулаар нэг жил ажиллаж байгаа, өмнө нь Орост ажиллаж байсан. Энэ асуудлыг тухайн суугаа улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Энэ хэрэгт холбоотой байж болзошгүй өөр монгол иргэн байгаа эсэх асуудлыг ТЕГ-тай хамтран шалгаж байна. Энэ бол Монголын нэр хүндийг унагасан маш ноцтой асуудал. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө Гадаад харилцааны яам ажиллаж байна” гэлээ.
Монголын дипломатуудын тээвэрлэж явсан хар тамхи нь героин төрлийнх бөгөөд тус бүр 500 гр-ын жинтэй 140 боодол буюу нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий эд байжээ.
More Stories
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
