Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь уурхайд мөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 23-ны өдөр 23.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Шарын гол майнинг” алтны уурхайд осол гарсан байна. Тус компанийн Хово автомашины оператор, 29 настай Б нь хөрсний овоолго зөөж тээвэрлэн, өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа машинтайгаа уурхайн ухаш буюу нуур руу унаж осолджээ.
Уржигдар /2019.05.26/-ын байдлаар алба хаагчид 10-11 метрийн гүнд 30 удаагийн шумбалт хийж, мөн өдрийн 15.17 цагт осолдсон автомашины байршлыг тогтоосон байна. Өчигдрийн /2019.05.27/ байдлаар алба хаагчид дахин шумбалт хийн шалгахад осолдсон автомашины бүхээгийн баруун талын цонх хагарсан, кабин дотор хүн байхгүй байжээ. Ослын газарт Дархан-Уул аймгийг Онцгой байдлын газраас арван алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас долоон алба хаагч ажиллаж байна. Одоогоор осолдсон ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Б.Баатар
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...