Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаа “Монгол Улс Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний нийгэм байгуулна гэж заасан. Харамсалтай нь өнөөдөр онц хэрцгий гэмт хэрэг тасрахгүй, зэрлэгшсэн нийгэм бий болоод байна. Иргэд Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрх ноцтой зөрчигдөх боллоо.
Хамгийн ноцтой нь хүний амь нас эрсдэх, амиа хорлолт нь төрийн тусгай хамгаалалттай байгууллага, төрийн албанд, цэргийн ангид удаа дараа давтагдаж байгаа нь түгшүүртэй байдлыг үүсгэж байна. Иргэнийхээ халдашгүй байх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчигч, хуулиар хүлээсэн баталгаа, үүргээ биелүүлэхгүй байгаа буруутай этгээд нь төр өөрөө боллоо.
Төрд тангараг өргөсөн Увс аймгийн Өндөр хангай, Зүүн хангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчирхийлсэн ноцтой гэмт хэрэг гарсанбөгөөд Цагдаагийн дарга нь энэхүү хэргийг бүтэн нэг сарын турш нуун дарсан жигшүүрт үйлдэл нийгмийн цочироож байна” хэмээв.
Түүнчлэн ноцтой гэмт хэргийн мэдээ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хараа хяналтгүй олон нийтэд түгээгдэж байгаа нь хүчирхийлэлд өртсөн иргэнийг нэр төp, эрүүл мэндээр нь хохироож, гэр бүлийг нь давхар хүчирхийллийн хохирогч болгож байгааг жагсагчид хэлж байв.
Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог үгүй хийж, цагдаад энэхүү үүргийг давхар хүлээлгэснээр цагдаа хохирогчдыг хамгаалах бус хохироож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултарч, гэм шийтгэл хүлээлгэхгүй байгаад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд, дэмжигчид харамсаж байна гэлээ.
Хөвсгөл аймгийн иргэн Г.Оюунгэрэл “Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоо биелүүлэн ажиллаж чадахгүй байгаа Хуул зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж та ёс суртахууныг эрхэмлэн төрт ёсоо хүндэтгэн, ард иргэдээсээ уучлал хүсэж, хариуцлагатай албан тушаалаасаа огцор.
Та өчнөөн олон жил улс төрд байлаа. Үүнийхээ дийлэнх хугацаанд хууль зүйн сайдаар ажилласан. Одоо гараад байгаа гэмт хэргүүдийг таны ажлын үр дүн гэж хэлж болно. Тиймээс энэ ажлыг хийж чадах хүнд нь ажлаа өг” хэмээв.
Жагсагчдын шаардлагыг ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж хүлээн аваад хариу өгөхөө хэллээ.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...