Найрамдал зуслан нь 5300 га газартай байснаас одоо 1225 га газартай болсон байна. Алга болсон 4075 га газар нь хувь хүмүүсийн эзэмшилд очсон гэсэн үг.
Олон нийтийн цахим сүлжээнд “Найрамдал зуслангийн газраас авсан хүмүүсийн нэрс” гэх хүснэгт бүхий материал дэлгэгдсэн ч тэр нь албан ёсных биш гэдгийг албаныхан тодотгож байна.
Харин Найрамдлын газраас өгсөн болон авсан хүмүүсийн нэрсийг ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ТОДОРХОЙ БОЛГОХООР Нийслэлийн газрын албаныхан ажиллаж байгаа аж. Хэн гэх албан тушаалтан тушаал гаргаж, хувь хүмүүст газар олгосон гэх мэдээллийг тодруулахаар Нийслэлийн архивын газраас холбогдох мэдээллийг шүүлгэж байгаа аж.
Уг ажил ирэх долоо хоногт дуусч бүх зүйл тодорхой болох юм байна.
НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН ГАЗАРТ: Нийслэлийн Засаг Дарга болон Дүүргийн Засаг Дарга газар олгох тушаал гаргасны дагуу Нийслэлийн газрын албанаас газрыг олгох зохицуулалттай аж.
Нийслэлийн газрын албаны дарга Д.Нямдаваа энэ талаар “Газар эзэмшигч, ашиглагчийн хувийн хэрэг тус, тусдаа нээгддэг. Найрамдал зуслангийн 1225 га газар бий. Уг газар дээр хүүхдийн зуслан болон орон сууцны зориулалттай эзэмшиж, ашиглах гэрчилгээ бий. Дүүргийн засаг даргын захирамжаар болон нийслэлийн засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газар тодорхой хэмжээгээр бий. Тэгэхээр энэ газруудыг яг хэний гарын үсэг, зөвшөөрөлтэйгээр яаж өгснийг нарийн судлах шаардлага бий. Ирэх долоо энэ мэдээлэл тодорхой болно” гэсэн тайлбарыг хийжээ.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...