Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар хүндэрсэн тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн зарим чиглэлийн замыг хаасан.
Тодруулбал, Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг тавдугаар сарын 18-ны 20.00 цагаас тавдугаар сарын 19-ний 11.00 цаг хүртэл, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаалыг Зам тээврийн хөгжлийн сайд гаргасан. Энэ дагуу өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын замыг нээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post АН: Г.Батхүү өндрөөс унаж, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан
Next post Цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас баржээ