Заг суманд 5.2 магнитиудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Баянхонгор аймгийн Заг суманд буюу Хүрэн бэлчир орчимд өчигдрийн 17.46 минутад 5,2 магнитиудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл бусад бус нутагт бага хэмжээнд мэдрэгдсэн ба чичирхийллийн хэмжээг тогтоохоор одоо ажиллаж байна.

Заг суманд болсон газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол гараагүй гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ.

+ There are no comments

Add yours