Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Малдаа яваад сураггүй болсон Сүхбаатар аймгийн Наран сумын хоёр иргэнийг олжээ.Тэд хоёр хоногийн өмнө буюу 15-ны өдрийн 20:55 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагын дагуу тус сумын ЗДТГ-ын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.  Эрэн хайх ажиллагааны үр дүнд өчигдөр 13.00 цагийн орчимд гэрээсээ урд зүгт 16 км-т “Цагаан-Энгэр” гэдэг газраас малаа хайгаад явж байхад нь эсэн мэнд олжээ.

+ There are no comments

Add yours