Харин энэ удаад уяач, Дорнод аймгийн морин спорт, уяачдын холбооны тэргүүн асан Х.Болорчулуун гишүүн хурдан морьтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, хурдан морины уралдааныг есөөс илүү машин дагахыг хориглох заалт оруулсан байна. “Хурдан морины уралдааны хажуугаар машины уралдаан болж байгаа мэт замбараагүй байдал үүсдэг”, “Олон машин уралдаан дагасантай холбоотойгоор тоос их босдог” гэх мэт шүүмжлэл их гардаг. Тиймээс ийнхүү хурдан морины уралдааныг дагах машины тоог цөөлөх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох заалт нэмэхээр хуулийн төсөлдөө тусгажээ. Гэхдээ зөвхөн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-нд хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон насны ангиллаар зохион байгуулахыг зөвшөөрөх юм байна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан 14 буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулахыг зөвшөөрөх ажээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.10, 8.11, 8.12, 8.13 дахь хэсэг нэмсүгэй:
- 8.10.Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан дээд хэмжээнээс илүүгүй байх бөгөөд энэ хэмжээнд нийцсэн морийг хурдан морины уралдаанаас хасахыг хориглоно.
- 8.11. Хурдан морины салбар хороо нь уралдаан дагах тээврийн хэрэгсэлд таних тэмдэг бүхий зөвшөөрөл олгох бөгөөд нэг удаагийн уралдаан дагах тээврийн хэрэгслийн тоо есөөс ихгүй байна.
- 8.12. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан арван дөрөв буюу түүнээс дээш насны хүүхэд унана.
- 8.13. Жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд энэ хуулийн 8.12 дахь хэсэгт зааснаас бусад шигшмэл, бүсийн хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг хориглоно.”
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “8 удаа айрагдсан” гэсний дараа үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд нэгээс доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан”, “12 удаа айрагдсан” гэсний дараа “, үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд хоёроос доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан”, “20 удаа айрагдсан” гэсний дараа “, үүний дотор Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл хурдан морины уралдаанд гурваас доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “7-гоос дээш” гэснийг “найм буюу түүнээс дээш” гэж, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн “их” гэснийг “их нас, соёолон” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
