УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцахаар хувиарт оруулсан байсан билээ.

Гэвч байнгын хорооны гишүүдийн зүгээс ажлын хэсгийн тайлан болон, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай танилцаж амжаагүй тул хойшлуулах хүсэлт гаргав.

Ийнхүү Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн мэдээллийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах горимын санал гаргаж, санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 71 хувь нь хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн учир гишүүдийг бүрэн танилцах хүртэл уг асуудлыг хойшлуулав.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Баян-Өлгий аймагт өөрийгөө буудаж нас барсан хэрэг гарлаа
Next post Д.Гэрэл: Арабууд зөвхөн шонхороо бариад явахгүй аргаль, цагаан зээр агнаад байна