Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-ээс нэвтрүүлэх гэж байна.
Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт оруулжээ.
Энэхүү үйлчилгээг цахимаар авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ гэсэн Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон evisa.mn хаягаар шууд нэвтрэх бөгөөд визийн зөвшөөрөл цахимаар мэдүүлэх шат дарааллыг сайтар судалж танилцсаны үндсэн дээр цахим үйлчилгээг авах бүрэн боломжтой аж.
Иргэдийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг хянаад ажлын 8 цагийн дотор дутуу бүрдэл болон шаардагдах бичиг баримт бүрэн эсэхийг e-mail хаягаар мэдэгдэхээр болжээ.
Цаашид бусад төрлийн визийн зөвшөөрөл олгох үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулахаар төлөвлөсөн байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
