Энэ сарын 17-ны өдөр эхнэрээ хутгалж хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 34 настай О нь эхнэртэйгээ маргалдаж улмаар нуруун тус газарт нь хутгалсан аж. Сэжигтэн О нь эхнэрээ нэг удаа хутгалсаны дараа хэргийн газрыг орхин зугтаасан байна.
Цагдаагийн алба хаагчдыг мэдээллийн дагуу хэргийн газарт ирэхэд хохирогч 36 настай Э нь нас барсан байжээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлэн дайчлан баривчилжээ. Мөрдөн шалгалтын явцад сэжигтэн эхнэртэйгээ хувийн таарамжгүй харилцаатай байсан бөгөөд хэрэг гарах үед уур бухимдлаа барьж дийлээгүй тухайгаа мэдүүлсэн аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн гэр бүлийн хүмүүстэйгээ болон бусадтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэхээс зайлсхийх, бусадтай маргалдахгүй асуудлыг шийдэх, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн санаатай болон санамсаргүй үйлдлээр дотны хүмүүсийнхээ амь насанд хүрэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах гэмт хэрэг олон гарч байгаа мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байгаа билээ. Иймд иргэд та бүхэн бусдыг хохирогч болгож, өөрөө гэмт хэрэгтэн болох үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
