Уг асуултад Монгол банкнаас хариулт өгч мэдээлэл хийлээ.
Монгол банкнаас мэдэгдэж буйгаар “Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон. Уг найман хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлд Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Монгол банкны төлөөлөл орж ажиллаж байна. Банкан дэх мөнгөн хадгаламжийн хуулийн дагуу Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн даатгагдсан мөнгөн хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд Хаан банкаар дамжуулан олгох ажил хийгдэж байна. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигч болон банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг банкны тухай хуульд заасны дагуу
2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр хүртэл 60 хоногийн дотор хүлээж авахаар тогтоож байна. Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор Банкны тухай хуульд зааснаар шаардлагын хэмжээг тодорхойлж хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох нэхэмжлэгчдийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар тухайн этгээдэд мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана.
Энэхүү мэдэгдэл гарснаас хойш 60 хоногийн хугацаа өнгөрөхөд нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ байвал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, дараалалд оруулахгүй байх үндэслэлтэй. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны дансны, бичиг баримттай, тайлантай зөрвөл, мөн банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл байвал, банкны хууль болон бусад хууль зөрчиж хийсэн зөрчил байвал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал хэтэрсэн бол нэхэмжлэлийг хүлээж авахгүй. Харилцлагчид Капитал банкны байранд өөрийн биеэр нэхэмжлэлээ гаргана. Орон нутгийн харилцагчид шуудангаар эсвэл өөрийн биеэр тухайн орон нутаг дэх Монгол банкны салбар нэгжээр дамжуулан холбогдож болно” гэлээ.
Мөн “ Нэхэмжлэлийг 60 хоногийн хугацаанд авах учраас заавал эхний өдөр өгөх гэж урт дугаарлалт үүсгэх хэрэггүй. Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрт үндэслэсэн тухайн банкаар гаргуулж байсан төлбөрийг хамгийн түрүүнд гаргана. Дараа нь эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал болон иргэдийн даатгагдсан, даатгагдаагүй хадгаламжийг буцааж өгнө. Капитал банканд ажиллаж байсан 250 хүнийг ажлаас халах шийдвэрээ танилцуулсан. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин хөлсийг дараагаар нь өгнө. Дараа нь Засгийн газарт төлөх өр төлбөрийг өгнө. Үүргийн гүйцэтгэлээр баталгаажаагүй төлбөрийг өгнө. Нэхэмжлэлийг түрүүлж өгснөөр түрүүлж мөнгө авахгүй. Энэ дарааллаар олгоно” гэлээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
