Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хуурамч тамга тэмдэг, бичиг баримтыг ашиглаж бусдыг залилсан бүлэг этгээдүүдийг иргэнээс илрүүлсэн мэдээллийн дагуу саатуулсан байна. Тодруулбал, уг хэргийг гардан гүйцэтгэсэн байж болзошгүй Б.Намуун, Т.Соронзонболд, Б.Энхсаруул, Б.Оюунжаргал, нарыг дайчлан баривчилжээ. Ингэхдээ цагдаагийн байгууллагын алба хаагчид Б.Намууны гэрт прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж БНХАУ-д захиалгаар хийлгэсэн хуурамч тамга тэмдэг, нотариатын дардас, хуурамч гэрээ хэлцэл зэрэг зээл авахдаа хэрэглэж байсан бүхий л техник хэрэгслийг хураан авсан аж.
Уг этгээдүүд нь ихэвчлэн арилжааны банк болон төрийн бус байгууллагын нэрээр мөнгө угаах, залилан мэхлэх зэрэг олон удаагийн гэмт хэрэг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Тэд арилжааны банкнуудын тамга тэмдэг, нотариатын тамга, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ТҮЦ машины лавлагаа, хорооны лавлагааг хуурамчаар үйлдсэн нь илрээд байгаа юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй бүлэг этгээдүүд залилан мэхлэх үйлдлээ банканд ажилладаг 2-3 ажилтантай хамтран гүйцэтгэж зээл авдаг байжээ.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байсан гурван этгээдийг баривчлан шалгаж байгаа билээ. Тэд мөн адил 2016-2017 оны хооронд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны лавлагаа, тодорхойлолт, иргэдэд үйлчлэх ТҮЦ машины лавлагаа зэрэг бичиг баримтыг хуурамчаар үйлддэг байж. Тэднийг шалгаж явцад банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэд аж ахуй нэгжээс 44 удаагийн үйлдлээр 2,5 тэрбум төгрөг мөнгө угаах аргаар залилан мэхэлсэн нь тогтоогджээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд болон аж ахуй нэгж байгууллагууд ямарваа нэгэн зээлийн гэрээ хэлцэл хийхдээ тухайн материалуудыг үнэн худал болохыг нягтлан шалгах, их хэмжээний зээл авах тохиолдолд биечлэн очиж лавлагаа гаргахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн зээл түргэн шуурхай, богино хугацаанд гаргаж өгнө гэх зард хууртан мэхлүүлэхгүй байхыг зөвлөж байна.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
