Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гаргаж, Авлигатай тэмцэх газраас “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй” гэх зүйл ангиад хамааруулан албан тушаалтанг шалгасан аж. Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг шалгаж эхэлсэн учраас тэрээр албан тушаалаас нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөний дагуу шийдвэрлэсэн байна.

Прокурор П.Эрдэнэбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагаас уг асуудлыг мөрдөн шалгаж байгаа тохиолдолд албан үүргээ хэрэгжүүлэх нь сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж үзсэн тул ийнхүү шийдвэрлэсэн аж.

Б.Билэгт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 850 жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүм галд өртөв
Next post Капитал банкны 250 ажилтанг ажлаас нь халжээ