Түрээсийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас өндөр үнэтэй буюу Lexus570, Range rover, Benz зэрэг авто машиныг өдрөөр нь түрээслэн авч яваад банк бус дээр тавьж залилан үйлддэг этгээдүүдийг баривчилжээ. Уг залилангийн хэргийг 26-28 насны гурван этгээд олон удаа үйлдсэн нь шалгалтаар тогтоогджээ.

Тэд фэйсбүүк болон бусад зараас задалсан дахин ашиглахгүй болсон тээврийн хэрэгслийн арлын дугаар, гэрчилгээ улсын дугаарыг 1-10 сая төгрөгөөр худалдан авч ижил төстэй авто машинд зүүж арлын дугаарыг өөрчилдөг. Ийнхүү түрээслэн авсан машиныхаа улсын дугаарыг нь өөрчилж банк бус, санхүүгийн байгууллага болон барьцаалан зээлдүүлэх газруудад 5-35 сая төгрөгөөр барьцаалан аж ахуйн нэгжүүдийг залилан мэхэлдэг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн агуулах шалгалтад бүдэрчээ
Next post Капитал банканд байршиж байсан төрийн данстай 340 орчим тэрбум төгрөгийг Монгол банк төлөх үү