Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь мөрдөс нэгт 1000 цагдаагийн алба хаагч өнгөрөгч оны аравдугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газраас үдэн гаргасан билээ.
Хэргийг эргэн сануулбал, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт этгээдүүдийн халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдсан юм. Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагч саатуулан шалгаж байх үед нь зугтаж, түүнийг машинаараа чирж биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрыг орхин зугтсан байдаг. Гэмт этгээдүүд машинаа орхин ойд бүгж байхад нь тусгай албаны алба хаагчид илрүүлсэн баривчилсан юм.
Гэмт этгээдүүд талийгаач цагдаагийн алба хаагчийг хурдтайгаар чирч, давхиснаас үүдэн гавлын яс цуурсан, тархи бяцарсан, тархинд цус харвасан гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдэж, хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлээ даалгүй таалал төгссөн билээ. Тэрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн алба хаагч, ахлах ахлагч цолтой нэгэн байсан юм.
Тэгвэл уг хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтсан Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1-2-т зааснаар хүний амь насанд санаатайгаар бүлэглэн халдсан гэх зүйл ангид буруутган яллах дүгнэлт үйлджээ. Уг хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас хянаж улмаар шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч нар шалгасан бөгөөд үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж, амь насыг нь хохироосон хэмээх зүйл ангиар давхар зүйчлэн шалгаж байгаа аж.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
