Үүнээс ашиглалтынх 1679, хайгуулынх 1350 байгаа юм. Төрлөөр нь үзэхэд, алтны тусгай зөвшөөрлийн тоо хамгийн их буюу 547, нүүрснийх 318 байна. Гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай 255 эзэмшигчийн 444 тусгай зөвшөөрөл байгаа аж. Харин дотоодын хийгээд гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай 100 аж ахуйн нэгжийн 203 зөвшөөрөл байгаа юм байна. Тэгвэл 10-аас дээш тусгай зөвшөөрөл эзэмшдэг 13 компани байгаа талаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлэв.
+ There are no comments
Add yours