Гуравдугаар сарын 13-ны өдөр ГССҮТ-д хойд аавдаа хэрцгийгээр зодуулсан дөрвөн настай хүүгийн биеийн байдал тун тааруу ирсэн байдаг. Хүүг хойц эцэг болох 27 настай Т нь ээжийг нь хөдөө явсан хойгуур гурван хоногийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Хүү ээжийгээ гэртээ ирэхэд нь гар болон мөрний хэсгээр хугарсан, нүүр, биеийн хэсгүүдэд их хэмжээний няцралтай, цус хурсан зэрэг олон гэмтэл авсан байжээ. Харин хүүгийн ээж тэр даруй ГССҮТ-д хандаснаар эл хэрэг ил болсон билээ. Бид энэ хэргийн талаар сурважлах үед хүү дөнгөж эмнэлэгт хэвтээд нэг хонож байсан юм.
Эмчлэгч эмч нарын хэлж байснаар хүүгийн биеийн байдал маш хүнд дотор эртнүүдэд их хэмжээний гэмтэлтэй, дотуур цус алдалттай хэмээж байв. Улмаар дөрвөн настай Э гэх хүү гуравдугаар сарын 18-ны өдрөөс хойш нийтдээ гурван удаагийн хүнд хагалгаанд орж биеийн байдал тогтворгүй байгаа тухай эмнэлгийн байгууллагаас мэдээллэв.
Одоогоор хүү Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж буй аж.
Дөрвөн настай хүүг зодсон хүүгийн хойд эцэг 27 настай Т г Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэг гарсаны дараахан гурван хоног цагдан хорьж байгаад батлан даалтад гаргасан хэмээн хүүгийн ээж бидэнд мэдээлж байсан билээ. Харин цагдаагийн байгууллагаас 27 настай Т-г батлан даалтад гаргаагүй, цагдан хорьж шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгч байна.
Хүүгийн ээж цагдаагийн байгууллага, хүүхдийн утас 108 төвд хандан гомдол гаргаж улмаар хэрэг шалгагдаж буй юм.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс хүүгийн хойд аавыг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд батлан даалтанд гаргах хуулийн үндэслэлгүй аж. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, прокурорт шилжүүлж улмаар шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх юм байна. Ингэснээр хүүгийн биед учирсан гэмтлээс хамааран нөхөн төлбөр шүүхээс гаргуулах ба хорих ял эдлүүлэх хуулийн заалттай юм.
Уг хэргийн талаар бид холбогдох цагдаагийн байгууллагаас тодруулахад, 27 настай Т-г хоёр хоног цагдан хорьж байгаад үргэлжлүүлээд Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна. Одоогоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Т нь ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа. Хүүгийн биеийн байдал муу Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хүүгийн гэрээс эд мөрийн баримт хураан авч, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан байгаа. Одоогоор хүүгийн биеийн байдлыг харж байна. 27 настай Т –г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11,7-2 гэсэн заалтаар буруутган, хүндрүүлэх нөхцөлтэй шалгаж байна. Хүүгийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт гарсаны дараа давхар зүйчлэн шалгах эсэхийг шийдэх юм гэв.
Хуулийн зүйл заалтыг тодруулбал,
11.7 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээжээ.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ 0.4 хувиар өсчээ
Үндэсний Статистикийн Хорооноос хүнсний гол нэрийн барааны үнэ ханшийн мэдээллийг нийслэл хотод болон орон нутагт ямар байгааг бэлтгэн хүргэж байна....