“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлэгт уг төслийн ажлын хэсгийн дарга, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын нэгдсэн холбоо, Хүний эрхийн комисс, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, хуульч, эрдэмтдийн төлөөлөл оролцож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын УИХ-ын чуулганаар танилцуулах бөгөөд хуулийн хамрах хүрээг өргөтгөх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж үүссэн үеэс тооцох, суурь хэм хэмжээг тогтоох, хөдөлмөрийн харилцаанд бартмтлах зарчим, ажил олгогч, ажилтны эрх, үүргийг нарийвчлан зохицуулж өгчээ.
Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “2015 онд Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хөдөлмөрийн маргааны дийлэнх буюу 90.3 хувийг ажлаас буруу шилжүүлсэн, үндэслэлгүй халсан, цалингийн маргаан эзэлсэн бөгөөд энэ тоо 2017 онд 92 хувь, 2015-2018 оны дунджаар 89.5 хувийг эзэлж байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд цалин хөлсний нэмэгдлийг зохицуулж өгөх нь зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Тиймээс энэ хуулийн зарим заалтыг боловсронгуй болгох хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн долоо хоногийн ажлын цагийн дээд хэмжээг тогтоох, цалингийн нэмэгдлийг тодорхой болгох, хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг иргэдийн эрүүл мэндэд анхаарсан бодлого тусгах шаардлагатайг онцоллоо. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Б.Баатар
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...