Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын удирдах зөвлөлийн дарга Ойбек Халилов, тус танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа, танхимын гишүүн Жаксон Кокс нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа харьцангуй өрсөлдөх боломжтойд тооцогдож байгаа Монголын Хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм.
Мөн АНУ-ын Конгресст улс хоорондын худалдаатай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх хүртэл маш нарийн төвөгтэй үйл явц өрнөдөг байна. Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын Конгресс хэлэлцэх хүртэл нь дэмжсэн явдалд талархал илэрхийлээд, Монгол дахь Америкийн худалдааны танхим дээрх хуулийн төслийг бүхий л түвшинд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Мөн хуулийн төсөл батлагдвал Монголын Хөдөө аж ахуйн салбарын өсөлтөд эерэгээр нөлөөлж, ноос, ноолуурын салбар, эмэгтэйчүүдийн орлого бодитоор нэмэгдэх хүлээлт байгаа гэсэн юм.
Уулзалтын үеэр Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчид хөрөнгө оруулалтыг татах хоёр талын бизнес уулзалт зохион байгуулах, аливаа худалдаа, бизнесийн ил тод байдлыг дэмжих зэрэг хэд, хэдэн санал хэлэв.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
