Гэнэт халуурч, хурдан хүндэрдэг цаашлаад амь насанд хүрэх эрсдэлтэй гэдэг утгаараа менингококкт халдвар нь хурц халдварт өвчинд тооцогддог. Тиймээс менингококкт халдварын талаар мэдлэгтэй байж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх аргын нэг нь вакцин.
ХӨСҮТ менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг 13500 төгрөгөөр нас харгалзахгүй хийж байгаа аж. Гэхдээ уг өвчний эрсдэлт бүлэг нь бага насны хүүхэд. Тиймээс менингококкт халдварын эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн 0-5 хүртэлх насны хүүхдүүдийг идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.
Урьдчилан сэргийлэх
Хоолой нь өвддөг, ангинатай хүн хоолойгоо эмчлүүлэх
Давс, царван, сода, лимоны уусмал, тамединаар хоолойгоо зайлах
Хүүхдийн хоолой, амыг зөгийн балаар арчих
Хүүхдээ хооллохын өмнө гараа сайтар угаах
Хүүхдийг үнсэхээс татгалзах
Бага насны хүүхдийг дагуулан олон нийтийн газраар явахгүй байх
Хүүхдийн биед гарч буй өөрчлөлтийг анзаарах
Шинж тэмдэг
Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандсанаар бүрэн эдгэх боломжтой юм
Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжинө
Гэрлээс айх, маш цочимтгой болно
Хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих, хоолонд дургүй болох
Хүзүү хөшиж, ухаан санаа самуурах
Эдгээр шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог аж
Улмаар цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвсэл болдог байна.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
