Сүүлийн үед цагдаагийн байгууллагад иргэдийн зүгээс гудамжинд явж байгаад утсаа дээрэмдүүлсэн, булаалгасан, залилуулсан гэх дуудлага мэдээлэл ирэх болсон байна. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргийн эсрэг нэгдсэн ажиллагаа явуулж шалгасан аж.

Шалгалтаар гудамж талбай, олон нийтийн газраар явж байхдаа хэн нэгэн хүн “Гар утсаараа нэг яриулаач, хүнрүү дохиод өг, хүн дуудах гэсэн юм залгаж өгөөч” гэх нэрийдлээр гар утсыг нь залилах тохиолдол гарч байгаа нь тогтоогдсон байна. Энэ төрлийн гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгаа нь илэрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Улсын Их Дэлгүүр 2018 онд хэр их алдагдил хүлээсэн вэ
Next post Түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ