Гашуунсухайт боомтоор өчигдрийн байдлаар нийтдээ 900 гаруй ачааны машин нэвтэрчээ. Үүнээс 360 нь ачаа тээвэрлэсэн бол 539 нь хоосон байжээ. Хятадын гаалиас ачаа тээвэрлэсэн машины 91-ийг нь буцаасан байна. Буцаасан машинууд ихэвчлэн жин болон тээвэрлэсэн ачааны тонн зөрсөн, карт уншаагүй гэх шалтгааны улмаас буцаагдсан байна.
Хятадын тал гаалийн тоног төхөөрөмжөө шинэчлэхтэй холбоотойгоор ачааны машинууд буцаагдаж байгаа тул манай талаас Хятадын талаас чухам ямар шалтгаан байгаа талаар асуудал хүргүүлсэн байна. Монгол болон БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байдаг. Хийлээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал 13079 ачааны машин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 13 мянган жолооч ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн онд манай улс 33 сая тонн нүүрс экспортолсны 17 гаруй мянган тонныг Гашуунсухайт боомтоор гаргасан. Он гарснаар эхний есөн сарын байдлаар 23.5 сая тонн нүүрс экспортолсны 14.3 сая тонныг мөн тус боомтоор гаргасан юм. Өнгөрсөн жилээс эхлэн хөрш орны хилийн нэвтрэлээс шалтгаалан нүүрсний тус боомтоор гарах нүүрсний экспорт хумигдаж, нүүрстэй машины урт дараалал үүсээд байсан. Тэгвэл хоёр орны удирдлагын төвшинд энэ асуудал яригдсаар хилийн нэвтрэлтийг нэмэгдүүлсэн. Хэвийн үед тус боомтоор өдөрт 1300 гаруй нүүрс тээвэрлэсэн авто машин хил нэвтэрдэг гэдгийг “Гашуунсухайт авто зам”-аас мэдээлээд буй.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...