Тодруулбал, Баянгол дүүргээс 2016 онд Их хуралд нэр дэвшин, сонгогдсон Ж.Ганбаатар гишүүн нэгдүгээр сарын 26-нд тойргийнхоо ахмадуудтай уулзаж, гарын бэлэг тараасан байна. Гишүүний тараасан бэлгэнд хоёр кг гурил, цагаан будаа, тавгийн чихэр тус бүр нэг нэг кг багтсан байжээ.
Уулзалтын төгсгөлд энэхүү золгүй явдал болсон аж. УИХ-ын гишүүний тараасан бэлгийг авах гэж шахцалдаж, үймсэн олон хүний хөлд 83 настай эмэгтэй унаж дарагдсан байна. Зохион байгуулагчид нь түргэн тусламж дуудсан боловч өндөр настан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Талийгаач уг уулзалтад 54 настай хүүгийнхээ хамт очсон байж.
Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс хэргийн талаар тодруулахад “Ийм хэрэг гарсан. Шалгаж байгаа” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслахтай утсаар холбогдож, хэргийн талаар тодруулахад “Тийм зүйл болсныг мэдэхгүй байна” гэсэн хариулт өгөв.
Яаралтай түргэн тусламжийн төвөөс болсон явдлын талаар лавлахад “Улаанбаатар паласт өндөр настай хүний бие муудлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очсон ч эмнэлгийн тусламж үзүүлэхээс өмнө амьсгал хураасан байсан. Болсон явдлын талаарх нарийн мэдээллийг бид цагдаагийн байгууллагад өгсөн. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариулт хэлсэн юм.
Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, иргэдтэй уулзах талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өмнөх өдөр нь зар тарааж байв.
Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхий сайд арга хэмжээнд оролцож, ахмадуудын дунд зохион байгуулсан хонжворт сугалааны азтануудад шагналыг нь гардуулжээ.
Гэвч золгүй явдал болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, зарим сайтаар мэдээлэл нь цацагдаж эхэлмэгц Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс арга хэмжээнд оролцоно гэсэн зараа устгасан байв.
More Stories
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...