М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” гишүүдийн гарын үсэгтэй тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.

Энэ дагуу маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Энэ талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Мягмар гаригийн 10:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах, түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулахаар товлолоо. УИХ-ын даргын зүгээс энэ асуудлыг нэн яаралтайгаар хэлэлцэх, захирамж гаргасан” гэсэн тайлбар өгсөн юм.

+ There are no comments

Add yours