Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан халаасны хулгайн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна хэмээн албаныхан мэдээлэв. Энгийн өдөр өдөр дунджаар 20 орчим хулгайлах төрлийн гэмт хэрэг тэр дундаа халаасны хулгайн гэмт хэрэг 4-5 тохиолдол үйлддэгддэг байна. Харин баяр ёслол дөхөхөөр энэ тоо даруй 10 орчмоор өсдөг аж. Сүүлийн өдрүүдэд шунахайн сэдэлтэй халаасны хулгайн гэмт хэрэг өдөрт дунджаар 10-15 орчим үйлдэгдэж байгаа гэлээ. Халаасны хулгай нь хохирлын хэмжээ ихтэй байдаг бөгөөд овор ихтэй эд зүйл хулгайлснаас нэг ширхэг гар утас хулгайлахад 100 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийн ашигтай байдаг. Нөгөөтэйгүүр, иргэд орчин үеийн ухаалаг гар утсыг өндөр үнэтэйгээр худалдан авч хэрэглэдэг болсон нь халаасны хулгайн гаралтыг нэмэгдүүлэх шалтгаан болсон байгаа юм.
Харин ЦЕГ-ийн Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд байнгын эргүүл ажиллуулж байгаа учраас гэмт хэргийн тоо, гаралт багасч байгаа аж. Дээрх албаныхан гар утасны дөрвөн ченжээс 175 орчим гар утас хураан авсан байна. Үүнээс 57 нь хулгайн утас болохыг шалгалтаар тогтоосон гэлээ.
Нийслэлийн хэмжээнд гар утасны 6000 орчим худалдаачин байдаг бөгөөд тэдний 60% нь хулгайн гар утсыг нь худалдан авч кодыг нь өөрчлөөд борлуулдаг. Ухаалаг утасны “MI” кодыг өөрчлөх программыг өндөр үнээр худалдан авч өөрчилж зарж байсан тохиолдол ч гарсан байгаа юм. Гар утасны код өөрчлөн борлуулж байсан этгээдийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна.
Хүний халаас руу гар дүрж хулгай хийдэг этгээдүүд хэд хэдэн том бүлэглэл болсон байдаг гэх бөгөөд тэд хулгайлсан утсаа “Тэди”, “Монтел” гэх зэрэг гар утас зардаг худалдааны төвүүдэд байнгын борлуулдаг. Хулгайн гараар орж ирсэн ухаалаг гар утаснуудыг ченжүүд их хэмжээгээр нь БНХАУ-руу гаргаж улмаар MI кодыг нь өөрчилж эргэж шинэ утас мэт болгож борлуулдаг байна.
Хулгайн гар утас гэдгийг нь мэдсээр байж худалдан авч борлуулсан бол энэ нь мөнгө угаах гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалтанд хамаарагдан зүйчлэгдэнэ. Хэрэв энэ үйлдэл нь илэрвэл хуулиараа 1-5 хүртлэх жилийн хорих ялтай байдаг.
Иймд “Тэди”, “Монтел” зэрэг газруудад ЦЕГ-аас шаардлага хүргүүлжээ. Шаардлагад гаднах талбайдаа хулгайн эд зүйл авч, цаашид дамлан наймалдаг худалдаачдыг зогсоохгүй байх, лангуу түрээслэгч нартаа хяналт тавих зэргийг тусгасан байна.
-ГАР УТСАА ХУЛГАЙД АЛДАХААС ӨМНӨ ТА…-
Иргэн та өөрийн ухаалаг гар утасны дэлгэцэн дээр *#06# гэсэн тоогбайршуулаад дуудлага хийх ногоон товчыг дарна. Ингэснээр таны ухаалаг утасны MI код гарч ирэх юм. Энэхүү кодыг “SMARTDEVICE” цахим хаягт байршуулна. Ингэснээр та гар утсаа гээсэн юм уу, хулгайд алдсан тохиолдолд ашиглах үед нь байршлыг нь тогтоож болох юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...