Дахин нийтийн тээврийн автобус шатлаа

Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Цайз 16 захын хавьцаа “Улаанхуаран-Мах маркет” чиглэлийн автобус шатсан хэрэг гарсан. Уг автобус нь техникийн бүрэн бус байдлын улмаас түр зогсолт хийсэн “Блюбус” ХХК-ийн эзэмшлийн автобус байсан.

Тэгвэл өнөөдөр өглөө дахин нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, Орбит, Тахилт чиглэлд явдаг том оврын автобус 06.30 цагийн үед зам дээр шатжээ.Үйлчилгээндээ гарах гэж байсан автобус болохоор гал гарах үед зорчигч суугаагүй байсан гэнэ.

Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

+ There are no comments

Add yours