Томуу, томуу төст өвчлөл газар авч, аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдээс өнөөдрийн байдлаар 1 хүн нас барсан тохиодол гарсан байна. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 2 нь маш хүнд, 7 хүүхэд хүнд байгаа байгаад өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байна.
Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сориц шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн нь аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргажээ. Иргэдийн дундах тархалт өндөр байгаа учраас дараахь асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.
- Амны хаалт /маск/ хэрэглэж хэвших
- Халуурсан, томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах
- Халуун аарц, буцалгаа, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
- Олон нийтийн газруудаар явахгүй байх
- Ажлын байрны болон гэрийн агааржуулалт, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах
- Ариутгалын бодис хэрэглэх зэрэгт анхаарч томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
