Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээг хоёр дахь долоо хоногтоо зохион байгуулж байгаа аж.
Энэ хүрээнд малын хулгай, хулгайн эд зүйл ихсэж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгаас нийслэлийг зорин ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшийг шалгаж байна. Шалгалтын ажиллагааг нийслэлийн төв болон алслагдсан гудамж зам, орон нутгийн болон улсын чанартай автозамуудад дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.
Хяналт, шалгалтаар иргэн Б-н автомашины хучлагыг хулгайлан тээвэрлэж байсан, мөн бичиг баримтгүй Тоз-8 галт зэвсэг тээвэрлэж явсан зэрэг хэрэг, зөрчлүүдийг илрүүлэн холбогдох илрүүлжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гудамж замын хяналтаар хөдөлгөөнд оролцогчид хүүхдийг буруу тээвэрлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүс хэрэглэхгүй байх зэрэг зөрчил түгээмэл илэрч байгаа тул замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
