Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов. ЗГХЭГ,УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть импорлогч компаниудтай зөвшилцөн өнөөдрөөс АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ.
Дэлхийн зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус буурч байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна. 2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг шат дараатай бууруулж , өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг ийнхүү литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна.
Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” ХХК- ийн дэд захирал О.Одбаяр, судлаач Б.Солонгоо нарыг хүлээн авч уулзан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын явцын мэдээллийг сонссон байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
