Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй 15 настай Б-г хүч хэрэглэн хүчиндэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийг прокурорт шилжүүлжээ. Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд Б-г бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Б нь дээрх гэмт хэрэг үйлдэхдээ дагавар охиноо айлган сүрдүүлж, давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, мөн гудамжинд хичээлдээ явж байгаа хүүхдийг айлган авч явж хүчирхийлдэг байсан байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч, бусдад хэт итгэсэн, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад хэн нэг тусалдаггүй зэрэг байдлаас үүдэн гарсан байна.
Түүнчлэн 2013 онд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт 10 настай А-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан, давтан үйлдлээр хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг үйлдэгджээ.
Хүүхэд гэмт хэргийн золиос болж, гэмт хэрэг үйлдэгдсэн болох талаар цаг хугацаа алдаж хуулийн байгууллагад мэдэгдэж байгаа нь эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжийг дээшлүүлэх гудамж талбай олон нийтийн газарт бусдын тусламж шаардлагатай хүүхэд тусалж байх шаардлагатай байгааг холбогдох албаныхнаас анхаарууллаа.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...