Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй. Уг хуулийн төсөл батлагдсанаар гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлөх хууль эрх зүйн боломж үүсэх юм.
УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шижлүүлсэн” гэж мэдэгдсэн. Байнгын хороогоор уг хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, байр сууриа нэгтгэх учиртай. Гэвч өнгөрсөн даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй. Харин УИХ дахь АН-ын бүлгээр хуулийн төслийг хэлэлцээгүй юм.
Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төслөө өргөн мэдүүлэхдээ Засгийн газрын саналыг авч, хуралдаанаар нь хэлэлцүүлсэн. Тиймээс ч эрх баригч нам доторх У.Хүрэлсүхийн талынхан хуулийн төслийг дэмжинэ гэсэн хүлээлттэй байгаа юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан явагдахгүй байгаатай холбогдуулан, У.Хүрэлсүхийн талаас 20 гаруй гишүүд гадны орнуудыг зориод байсан. Тэгвэл гадаадад буй гишүүдийг ирц бүрдүүлэхээр дуудуулж эхэлсэн байна.
Улмаар өнөөдөр 11:00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар тов зарлаж, гишүүдэд зар тараагаад байгаа юм.Бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэний дараа үргэлжлүүлэн, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах чигтэй байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...