Xардалт гэх нэг төрлийн сэтгэцийн эмгэгээс болж эхнэр нөхөр хоёр маргалдах, нэгнийгээ гэмтээх цаашилбал биесээ хөнөөх тохиолдлууд бүртгэгдсээр байна. Yл ялих шалтгаанаас болж эхнэрээ гэмтээгээд өөрийгөө егүүтгэсэн харамсалтай хэрэг саяхан гарсан байгаа юм.
Tодруулбал, Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд эрэгтэй 44 настай Ц гэх иргэн бензин ашиглан өөрийгөө шатаасан байна.
Хэргийг тодруулбал, гэр бүлийн хоёр маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас нөхөр нь эхнэрийнхээ зүүн хөлийн шилбэнд хутгалаад, дараа нь хээр очиж өөрийгөө шатаасан гэх. Hутгийн иргэн хээр шатсан цогцос байхыг хараад аймгийн цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Өмнөговь аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиж, мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд эхнэр болох 34 настай Б нь хөнгөн гэмтэлтэйгээр гэрээр эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гэр бүлийн хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй, урьд өмнө таарамжгүй харилцаа үүсгэж байгаагүй, төлөв даруу хүмүүс аж.
Хэргийг мөрдөн шалгах явцад урьдчилсан байдлаар эхнэрийгээ бусадтай хардсаны улмаас маргалдаж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
