Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрсний экспортоос 845.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байв. Энэ нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 338.1 тэрбумаар төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Ингэж ерөнхий дүнгээрээ нүүрсний салбараас олох орлого 66 орчим хувиар өссөн ч 2018 онд нэлэнхүйдээ экспортын биет хэмжээ өөдрөг байгаагүй. Оны төгсгөлд экспортын биет хэмжээ үнэмлэхүй байдлаар буурсан юм.
Гэвч Сангийн яамнаас 2019 оны төсвийг боловсруулахдаа 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөөлөн, батлуулсан. Энэ нь манай улсын нүүрснээс авах ашгийн хамгийн дээд цэгээр тооцоолсон үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн тодотгодог. Үнийн төсөөллийн хувьд ч тэр, харьцангуй өндөр буюу нэг тонн тутмыг нь 75.9 ам.доллароор экспортлохоор тооцсон билээ. Ийм байдлаар “чардайлгаснаар” нүүрсний салбар 2019 онд 1.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн юм.
Хамгийн эрсдэлтэй нь, манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч эхлээд буй. Ингэснээр нүүрсний хэрэглээ нь цаашид үргэлжлэн хумигдахаар байна. Техник, технологийн хувьслаараа дэлхий нийтэд гайхагдаж буй урд хөрш агаарын бохирдлоо бууруулахын тулд эрчим хүчний бүтцээ өөрчлөх чиг хандлагыг барьж эхэлсэн. Тиймээс ч нүүрс түшиглэсэн цахилгаан станцуудын төсөл ерөнхийдөө гацаанд орж, энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх сонирхол эрс багассан байна.
Манай улсын нүүрс урд хөршийн ган үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрийн бүсүүдэд хүргэгддэг. Гэвч БНХАУ-ын Засгийн газар гангийн үйлдвэрлэлээ бууруулахаар шийдсэн нь бидэнд ихээхэн таагүй мэдээ болсон. Тухайлахад, урд хөршийн ган үйлдвэрлэлийн 11 хувийг дангаараа эзэлдэг Хэбэй муж гангийн 64 үйлдвэртэй. Уг үйлдвэрийн тоог 2020 он гэхэд 30, 2025 онд 25 болгож бууруулна хэмээн мэдэгдээд буй. Ингэснээр тус мужийн гангийн үйлдвэрлэл 40 сая тонноор, нүүрс олборлолтын хүчин чадал 30 сая тонноор буурахаар байгаа юм.
Эдийн засгийн бодит эрсдэлүүдээс үүдэж, манай улсын сайн чанарын коксжих нүүрсний экспорт үргэлжлэн буурах төлөвтэй байна.Сүүлийн арван жилийн турш өссөөр ирсэн коксжих нүүрсний экспорт 2019 онд буурснаар улсын төсөвт хүндрэл үүсэх эрсдэлтэй юм. Сонгуулийн өмнөх жилт бүтээн байгуулалтыг ихээр тавьж өгсөн. Дээрээс нь уул уурхайн салбараас 3 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж төсөөлсөн нь ихээхэн хүнд сорилт билээ.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
