Томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд үхрийн мах кг нь 12000-13000 мянган төгрөг болтлоо үнэд орж хөөрөгдөөд байна. 70 гаруй сая толгой малтай монголчууд яагаад махны хомсдолд орж, махаа худалдан авч идэж чадахгүйд хүрэв.
Махны үнийн хөөрөгдлийг экспорттой холбон олон нийт шүүмжлээд буй. Манай улсын экспортолсон махны хэмжээ өнгөрсөн онд 90 гаруй хувиар өссөн байна. Махнаас олсон орлогын хэмжээ 146.5 сая ам.доллар болжээ. Орлогын дийлэнхийг адууны махны экспорт бүрдүүлж байгаа бол хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан лаазалсан махан бүтээгдэхүүн багахан хувийг эзэлсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байдаг.
Нөгөө хэсэг нь “Хятадууд намар мал тарган үед нядалсан махыг түүдэг. Хууль бус худалдаа буюу жуулчны визтэй Хятадуудын хууль бус махны худалдаа хөгжчихлөө. Мөн урд хөршид гахайн өвчин гарсны улмаас хятадууд ийнхүү их хэмжээгээр мах худалдан авч байна. Цагаан сараар үнэ нь бүр тэнгэрт тулна. Адуу болон ямааны мах олдохгүйд хүрнэ” хэмээн ярьцгааж буй юм.Өнгөрсөн оны өдийд үхрийн нэг кг цул мах 9-10 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо 12000-13000 төгрөг болж өсжээ.
ҮСХ-ноос мэдээлснээр өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна хэмээн мэдээлжээ.
Худалдаачид маны хомсдол болох үнийн хөөрөгдлийг Хятад иргэд мах ихээр авч байгаатай холбон тайлбарлаж байлаа. Тэд махаа голдуу Хэнтий, Дорнодоос авдаг ч орон нутгаас ирэх мах эрс багассан нь махны үнэ өсөх шалтгаан болж байгаа гэв. Үүнээс үүдэж махны үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хамгийн багадаа 1,000 төгрөгөөр өсчихлөө гэсэн юм. Хаврын цагт үүсдэг махны үнийн хөөрөгдөл энэ жил өвөл эрт эхэлж байгаа, цаашид ч өсөх хандлагатайг хэллээ. Харин худалдан авагчдын хувьд махны худалдаачинд зарж байгаа ченжүүд олон нийтийн төөрөгдөл дээр дөрөөлөн ашиг олох гэж малчнаас авснаас илүү өндөр үнээр зарж байгаатай холбоотой гэж үзэж байна.
Харин хариуцсан салбар яам нь махны үнийн өсөлтийн учир шалтгааныг судалж байгаа гэх. Үүний дагуу ирэх долоо хоногоос урьдчилсан байдлаар шийдвэрүүдээ гаргах аж. Тодруулбал, ХХААХҮЯ-аас сүүлийн үед улирлын болон нийлүүлэлтийн хамааралтайгаар зах зээл дэх махны үнэ өсөж байгаатай холбогдуулан ХХААХҮЯ авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар судлах ажлын хэсэг гарсан тухай мэдээллээд буй.
Мөн Улаанбаатар болон Дархан-Уул аймгийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэгчдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар нөөц бүрдүүлэх арга хэмжээг ойрын жилүүдэд зохион байгуулж байгаагаа дурдсан байна.
ХХААХҮЯ-наас өгч буй тоон мэдээллээр жилд экспортлох махны тоо хязгаартай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баталсаны дагуу жилд:
-Хонь 3.412.400 толгой буюу маханд шилжүүлсэнээр 61.4 мян.тонн,
-Ямаа 3.132.900 толгой буюу маханд шилжүүлсэнээр 47.0 мян.тонн,
-Үхэр 214.200 толгой буюу маханд шилжүүлсэнээр 27.9 мян.тонн,
-Адуу 291.000 толгой буюу маханд шилжүүлсэнээр 43.6 мян.тонныг тус тус экспортонд гаргаж байгаа ажээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
