Зуун дамнасан ялгаварлал

George Dawson (1898-2001 он)
Жорж Давсон нь 19-р зууны сүүлч, 20-р зуун, 21-р зууны эхэн үе хүртэл 3 зууныг дамжиж амьдарсан дэлхий дээрхи цорын ганц хүн юм. Тэрээр 1898 оны 1 сарын 19-нд Техаст нэгэн боолын гэр бүлд таван хүүхдийн том нь болон мэндэлсэн байна. Түүний гэр бүл туйлын ядуу байсан бөгөөд боолчлогдон амь зуудаг баижээ. Тиймээс бяцхан Жорж 4 настайгаасаа гэр бүлдээ туслан хар ажил хийж эхэлсэн тул сургуульд суралцаж чадаагүй гэдэг. Тэрээр амьдарлынхаа туршид мод хагалах, шал угаах, төмөр зам барих, гэрийн үйлчлэгч гэх мэт бүх төрлийн ажлыг хийж үзсэн байна.
Жорж Давсон нь дэлхийн хөгжил, орчин үеийн өөрчлөлт шинэчлэлтийн нүдээр үзсэн амьд гэрч юм. Түүний амьдралд машин, зурагт, онгоц, сансрын хөлөг болон комьпютер зэрэг дэлхийн агуу техник технологийн шинэчлэлтүүд тохиожээ. Мөн тэрээр хэдэн хэдэн дайн, улс төрийн өөрчлөлтүүдийг туулж өнгөрүүлсэн байна.
Тэрээр гэрлэж байсан 4 эхнэр болон 8 хүүхдээсээ өндөр насалсан юм. Түүний амьдарч байх хугацаанд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хүчтэй байсан бөгөөд үүний уршгаар нийгмээс тусгаарлагдан, ажил олж хийх боломжгүй, амьдрах аргагүй хэцүү үеүд тулгарч байжээ. Жоржыг залуу байхад арьс өнгөний үзлээс болж цагаан арьстнуудын адил амьдарлын олон сайхан боломжууд байгаагүй юм. Тиймээс тэрээр бүх л амьдарлынхаа туршид олдсон ажлаа хийж амьдарлаа залгуулахыг хичээн, бичиг үсэг сурах боломж олдоогүй юм. Хэрэв түүнд гарын үсгээ зурах шаардлага гарвал Х үсгээр зурдаг байжээ.
Эцэст нь Жорж Давсон 1996 оны 1 сарын 4-нд буюу 98 насандаа анх сургуульд орсон юм. Жорж Dallas-д байдаг насанд хүрэгчдэд бичиг үсэг сургадаг тусгай сургуульд явдаг байжээ. Түүнийг анх ангидаа ороход багш нь “Чи цагаан толгойн үсгээ мэдэх үү? гэж асуухад Жорж “Үгүй” гэж товч бөгөөд шулуухан хариулсан гэдэг. Түүний багш Карл Хенри түүнд уншиж бичихийг эрчимтэй зааж эхэлсэн байна. Үүнийгээ дурсан Жорж Давсон “Өглөө бүр сэрээд өнөөдөр юу сурах бол гэж бодохоор үнэхээр сайхан байдаг байсан шүү” хэмээн хэлсэн байдаг.
1998 онд сургуулийн багш Ричард Клаубмэн Жорж Давсоны тухай нийтлэлийг сониноос олж уншжээ. Тэгээд дараа нь Жоржтэй уулзахыг хүссэн бөгөөд түүнд өөрийнх нь амьдарлын талаар хамтарч ном бичих санал тавьсан байна. Жорж зөвшөөрсөн бөгөөд тэд хамтран “Life is so Good” хэмээх намтарчилсан ном бичсэн юм.
Жорж Давсон юу хүнийг аз жаргалтай болгодог талаар хэлэхдээ: “ Би боол, ядуу гэр бүлд төрж өссөн ч хэзээ ч ганцаардлыг мэдэрч байгаагүй. Би ааваасаа амьдарлын олон сайхан зүйлийг сурсан. Миний аав үргэлж бид төрөөд дараа нь үхдэг. Чи энд мөнх үлдэх гэж ирээгүй амьдарлаас сайхныг мэдэр гэж хэлдэг байсан. Бид өөрсдийн амьдарлын замаа өөрөө бүтээдэг. Бэрхшээл үргэлж байдаг. Бид бүхнийг хамаг сайнаараа хийгээд байхад бэрхшээл тулгарсаар л байдаг. Үүнд хүмүүс хэтэрхий их санаа зовдог. Амьдрах сайхан. Энэ зүгээр л амьдарлын зам. ” хэмээжээ.

Манайхан бүгдээрээ үүнээс үлгэр жишээ эрч хүч авч ирэх ондоо улам ихийг бүтээж, сураарай гээд энэхүү гайхамшигт намтрыг сийрүүллээ.
2019 оныхоо төлөвлөгөөг жирийтэл бичээд эхнээс хэрэгжүүлээд яваарай. Бүгдэд нь амжилт хүсэе. Мөн ШИНЭ ОНЫ МЭНД.?

+ There are no comments

Add yours