АИ-92 АВТОБЕНЗИН ДЭХ МАРГАНЕЦЫН АГУУЛАМЖ 0.6-0.9 МГ/ДМЗ БАЙГАА НЬ ТОГТООГДСОН
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт, шалгалтын ажлын хэсэг энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 9 аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ. Үүнд:
- Петростар ХХК,
- Магнай трейд ХХК,
- Шунхлай трейдингХХК,
- Содмонгол групп ХХК,
- М-Ойл групп ХХК,
- Жаст-Ойл ХХК,
- Синчи-Ойл ХХК,
- Монсуль ХХК,
- Ойн бирж ХХК
Шинжилгээний үр дүнгээр дээрх 9 аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дмЗ байгаа нь тодорхойлогдсон байна. Мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин октан тоондоо хүрээгүй байна.
Тиймээс ШӨХТГ-аас дээрх 9 аж ахуйн нэгжид холбогдох зөрчлийн хэрэг нээж шалгахад жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017” хэмээх Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогджээ. Тус 9 аж ахуйн нэгжид тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.
АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ШИМТГЭЛ ХУРААМЖИЙН АСУУДЛААР ГОМДОЛ ИРСЭЭР БАЙНА
Энэ онд “Хэрэглэгчийн мэдээллийн 1800-1284 төв”-д арилжааны банкуудын үйл ажиллагааны талаар 74 санал, гомдол, мэдээлэл хэрэглэгчдээс иржээ.
Тодруулбал, арилжааны банкуудтай холбоотой шимтгэл хураамж, зээлийн эргэн төлөлт, үйлчилгээний талаар, интернэт банк, шимтгэл хураамжийн ил тод байдал гэх мэт асуудлуудаар хэрэглэгчид тус байгууллагад хандсаар байгаа аж.
Иймээс ШӨХТГ-аас цаашид хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, аливаа зөрчил дутагдалгүй ажиллаж, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар шаардлага хүргүүлжээ.
Албан шаардлагын дагуу арилжааны банкуудаас үйл ажиллагаандаа тавих хяналтыг сайжруулан ажиллаж байгаа талаар тайлбар хариу ирж байгаа гэв.
3 thoughts on “АИ-92 бензин стандарт хангахгүй байсан нь тогтоогдожээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...
питровис штс -с Аи 92 бензин12 сарын 6-нд 60 000 төгрөгөөр аваад прусс машин 200 км яваад дууссан бензин нь чанаргүй санагдсан
питровис штс -с Аи 92 бензин12 сарын 6-нд 60 000 төгрөгөөр аваад прусс машин 200 км яваад дууссан бензин нь чанаргүй санагдсан огт бичээгүй шүү
питровис штс -с Аи 92 бензин12 сарын 6-нд 60 000 төгрөгөөр аваад прусс машин 200 км яваад дууссан бензин нь чанаргүй санагдсан огт бичээгүй шүү