Манай улсын иргэд өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй хүнд нөхцөл байдалд НҮБ-ыг анхаарлаа хандуулж, туслалцаа үзүүлэхийг хүссэн аяныг өрнүүлсэн. Тус аян өрнөж эхлээд удаагүй ч манай улсын 54,000 гаруй иргэд нэгдэж гарын үсгээ зуржээ. Үүнтэй холбогдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсны мэдэгдлийг өчигдөр гаргасан байна.
Тус мэдэгдэлд, “Нэгдсэн Үндэстний Байгууллага нь цэвэр агаарын төлөөх олон нийтийн санаачилгыг сайшааж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажил, санхүүжилтийг Засгийн газар тэргүүлж, хувийн хэвшил, нийгмийн бусад талуудтай хамтрах нь зүй юм. Харамсалтай нь энэ асуудалд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй.
НҮБ нь ногоон эрчим хүч, аюулгүй, цэвэр агаараар амьсгалах эрхийг хангахаар ажиллаж байгаа талуудад зөвлөж, тэдгээрийг холбож, хамтран ажилладаг. Мөн НҮБ нь бодлого, аргачлалын зөвлөгөө үзүүлдэг бөгөөд шийдвэрүүдийг гаргаж, санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэх ажлыг тухайн улсын Засгийн газар манлайлан дотоодын бусад талуудтай хамтран хийх ёстой” хэмээжээ.
Мэдэгдэлд:

More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
