Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг АТГ шалгаж эхэлжээ

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Үүнийг нотлож “Утааны эсрэг, ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хорирогчоор татагдаж, тодруулга өгсөн тухайгаа мэдээлжээ. Одоогоор агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан 800 гаруй тэрбум төгрөг тодорхой байгаа бөгөөд энэ мөнгийг хэрхэн зөв зохистой зарцуулсан, юунд зарцуулсан гэх зэргийг шалгахаар ажиллаж байгаа аж.

+ There are no comments

Add yours