МХЕГ-ын даргын 01/12 баталсан удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилгын техник, эрчим хүчний хяналт /цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн/ -ын улсын байцаагчид 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 4 чиглэлээр хийж гүйцэтгэж байна.
1.Шинэ жилийн хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх;
2.Хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгэнд хяналт шалгалт хийх;
3.Шинэ жилийн бялуу, кремтэй бүтээгдэхүүн, өндөг, хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг газруудад хяналт шалгалт хийх;
4.Шинэ жилийн хүлээн авалт, арга хэмжээ зохион байгуулж буй ресторан, зоогийн газрууд, олон нийтийн барилга байгууламж, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид хяналт шалгалт хийх;

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 85 аж ахуйн нэгж, 47 иргэн, нийт 132 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдлаа.
Шалгалтын явцад 116 зөрчил илрүүлж, 68 зөрчлийг арилгууллаа. Барс, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвүүдэд худалдаалагдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 2 төрлийн 6035 ширхэг, 39 сая 534000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэж, хадгалалтын хугацаа дууссан 22 төрлийн 149 ширхэг 1 сая 200000 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлсэн, хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж, хадгалагдаж байсан 9 төрлийн хүнсний будаг, 4 төрлийн чимэглэлийн саа, 3 төрлийн чимэглэлийн үрлэн чихэр, 3 төрлийн 17 кг чанамал, 7 төрлийн 264 кг бялуу, кекний хольц бэлдэц, 1 төрлийн 37 ширхэг шоколад, 2 кг хүнсний концентраци зэрэг нийт 3 сая 391500 төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хурааж, 4 ААНБ, 4 иргэнд нийт 4 сая 700000 төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулсан.
Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад “Шинэ жилийн баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа. Хяналт шалгалт 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Зөрчлийн мэдээллийг НМХГ, харьяа дүүргийн мэргэжлийн хяналын хэлтэст өөрийн биеэр болон 70128012 дугаарын шуурхай утсанд цаг алдалгүй өгөхийг зөвлөж байна.

Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна. Үүнд:
-Хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй;
-Дотоодын хяналт хэрэгжүүлдэггүй;
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй,
-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн шинжилгээ баталгаажилтгүй, гарал үүсэл нь тодорхойгүй;
Худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, шошгод агуулагдах илчлэг, шим тэжээлийн мэдээллийг бүрэн тусгаагүй;
-Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээллийг хуульд заасан хэл дээр бичигдээгүй, дагалдах шошгыг мэдээлэл бүрэн бус байна.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
