2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Нийслэлийн “Ѳргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан нь цагдаагийн байгууллагад хандан эмнэлгийн тоног тѳхѳѳрѳмж алдагдсан гэх мэдээллийг ѳгчээ.
Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мѳрдѳн шалгах ажиллагааг явуулсан байна. Шалгалтаар Ѳргѳѳ амаржих газрын алдагдсан гэх тоног тѳхѳѳрѳмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч О нь ѳѳрийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан нь тогтоогдсон байна. Хэрэгт холбогдогч О нь хувийн эмнэлэгтэй бѳгѳѳд ѳѳрийн ажилладаг Ѳргѳѳ амаржих газраас нярайн тасагт хэрэглэж байсан дѳнгѳж тѳрсѳн нярайн шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног тѳхѳѳрѳмж, хэрэглэлүүдийг ѳѳрийн дур мэдэн ашиглаж байжээ.
Сэжигтэн О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт зааснаар Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Энэхүү хэргийн мѳрдѳн шалгалтын ажиллагаа үргэлжлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст явагдаж байна.
Хуулийн зүйл заалтыг дурдвал,
17.4 дүгээр зүйл.Хөрөнгө завших
1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээжээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...