Агаарын бохирдол нь дутуу шатсан буюу түүхий нүүрснээс нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл мөн автомашины утаа тортог, альдегидууд, кетонууд, азотын давхар исэл, хорт хавдар үүсгэгчүүд, хүхрийн давхар исэл, хар тугалганы нэгдэл зэрэг олон тооны хортой бодисууд амьсгалын замаар дамжин биед шингэж улмаар дархлааны тогтолцоонд нөлөөлж, чөлөөт радикалууд бий болж, эсийг гэмтээж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Агаарын бохирдлын үед илрэх хордлогын шинж тэмдэг нь толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, тайван бус болох, зүрх дэлсэх, амьсгалын тоголцооны болон мэдрэлийн эмгэгүүдээр илэрдэг. Бохирдолтой үед ихэвчлэн бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцоо, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчтэй хүмүүс, хортой нөхцөлд ажилладаг, тамхи татдаг хүмүүс илүү өртөмтгий байна. Агаарын бохирдолтой үед гадаад орчинд маск хэрэглэх, хот суурин газраас гарч цэвэр агаарт явах, аялах, гэр, байрныхаа дотоод орчинд агааржуулалт хийх, агаар шүүгч хэрэглэх гэх мэт өөрсдийгөө эрсдэлээс хамгаалдаг.
Монгол орон цаг уурын эрс тэс уур амьсгалтай орон бөгөөд агаарын бохирдол өвлийн улиралд илүү гамшгийн байдалтай болдог. Агаарын бохирдлын үед эрүүл мэндээ хамгаалах гол асуудал нь хоол хүнсээ зөв тохируулж, илчлэг, тэжээллэг чанартай, олон төрлийн хоол хүнс хэрэглэж хэвших юм.
Өвлийн улиралд Монгол хүний гол хоол хүнс нь махбөгөөд гурил, сүү цагаан идээ, ногоо, жимсийг ч өдөр тутам хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа агаарын бохирдлын үед антиоксидант үйлчилгээтэй А, С, Е аминдэм, селен, омега-3-аар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Иймээс бид агаарын бохирдлын үед:
1.Уургаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэх (амьтны гаралтай)
Хүний биед нэн шаардлагатай уураг, өөх тос, илчлэгийн хэрэгцээний дийлэнх хэсгийг бэлчээрийн малын мах, дотор махан (таван цул)бүтээгдэхүүнээс авдаг тул зохистой хэмжээгээр өдөр тутам хэрэглэх хэрэгтэй.
2. С аминдэмээр баялаг хүнс хэрэглэх
С аминдэм нь хүний биед хорт бодис ороход дархлааны тогтолцоог хамгаалж, биеийн дархлааг дэмжиж, халдвараас сэргийлэх, хордлогын үед хоргүйжүүлэх нөлөө үзүүлдэг. Иймд С аминдэмээр баялаг хүнс жимс, жимсгэнэ аньс, нэрс, чацаргана, үхрийн нүд, хад, жүрж, нохойн хошуу, усан үзэм, нимбэг зэргийг өдөр бүр хэрэглэх
3. А аминдэмээр баялаг хүнс хэрэглэх
А аминдэмээр баялаг хүнс нь цагаан, шар лууван, бууцай, шанцай, цэцэгт байцаа зэрэг тод өнгөтэй ногоо, жимс, үхрийн өөх, малын сүү, цөцгийн тос, мөн байцааны төрлийн ногоонууд юм.
Биеэс хорыг гадагшлуулахад исэлдэлтийн эсрэг онцгой үүрэгтэйгээс гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, арьс салстыг хамгаалах, хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, халдвараас сэргийлэх нөлөө үзүүлнэ
4. Е аминдэмээр баялаг хүнс хэрэглэх
Е аминдэмээр баялаг хүнс нь ургамлын гаралтай тос – наранцэцгийн, оливын тос мөн бүхэл үрийн гурил, загас, загасны улаан дүрс, цөцгийн тос, сүү, самар, киви, аньс, төмс, манжин, тоор мөн амтат чинжүү, базалик, яншуй зэрэгт бага хэмжээтэй агуулагддаг.
Хүний эсийн мембраныг гэмтэхээс хамгаалах, эд, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах зэрэг нөлөө үзүүлдэг өргөн хүрээний үйлдэлтэй аминдэм юм.
5. Селенээр баялаг хүнс хэрэглэх
Селенээр баялаг хүнсэнд өндөг, сонгино, сармис, үр тарианы гурил, хивэг, малын мах, таван цул, бразил самар орно.
Селен хорт хавдрын үүсгэгчийн эсрэг маш хүчтэй үйлчилгээтэй, хорт хавдрын өсөлтийг зогсоодог, эсийн бүрхүүлийг хамгаалаад зогсохгүй, Е аминдэмийн исэлдэлтийн эсрэг үйлчилгээг дэмждэг ба мөнгөн ус, хар тугалга, талли ба бусад хорт бодисуудаас бие махбодийг хамгаалах чадвартай
6. Омега-3-аар баялаг хүнс хэрэглэх
Омега-3-аар баялаг хүнснь бэлчээрийн малын мах болон түүний дотор адууны мах мөн сүү, цагаан идээ, загас, оливын тос, ногоон навчит ургамал юм.
Омега-3 нь бие махбодыг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалж байдаг.
7. Сүү болон тараг
Сүү, тараг, цагаан идээ нь кальцийн агууламж өндөртэй, ясны сийрэгжилтээс сэргийлэх хэдий ч агаарын бохирдлын үед хордлого тайлах, гадны хорт нөлөөнөөс хамгаалах тул өдөр бүр сүү, тараг ууж хэвших хэрэгтэй.
8.Ногоон навчит ногоо хэрэглэх
Хоол хүнсэндээцэцэгт байцаа, бууцай, жууцай, шанцай, байцаа зэрэг ногоон өнгөтэй навчит ногоо хэрэглэх нь хордлого тайлах, биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулахад чухал нөлөөтэй тул аль болох хэрэглэхийг хичээгээрэй.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...