АН-ын Үндсэн дүрмийн хороо өнөө өглөө хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудалд намын бүлгийнхээ саналаас зөрсөн гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөх, Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “Ж.Батзандан бид хоёр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу саналаа өгсөн. Гэтэл намын бүлэг гэдэг хэрэгслээ авч үлдэхийн тулд Ж.Батзанданг бүлгээсээ гаргаад намайг үлдээж доромжилж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АН-ын бүлгээс гарна. Харин 1990 оноос хойш явсан хүнийхээ хувьд намаа шинэчлэх хөдөлгөөнийг өрнүүлэх болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ЗТХ-ийн сайд Я.Содбаатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг огцрууллаа
Next post Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө