УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх үеэр С.Бямбацогт гишүүн “УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдах гээд ирц бүрдэхгүй байна. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой Ёс зүйн дэд хороог хуралдуулах гишүүдийн болон олон нийтийн шаардлага байна. Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх шаардлагыг нэр бүхий гишүүд тавьсан. Тийм учраас Ёс зүйн дэд хороо хуралдаж дуустал чуулганыг түр завсарлуулж өгөөч. Үүний дараагаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцье” гэсэн санал гаргасан юм.
Энэ дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болсон ч гишүүдийн ирц бүрдэхгүй шалтгаанаар 14.00 цаг хүртэл хойшлууллаа.
Уг асуудлаар Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
-Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаж чадах уу. Гишүүдийн ирц бүрдэхээр байна уу?
– УИХ-ын ишүүдээс тодорхой шаардлага ирүүлсэн. Ёс зүйн дэд хорооны дүрмийн дагуу хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа хэргийг Ёс зүйн дэд хороо давхар шалгахгүй гэж заасан байдаг. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорт хандаад, холбогдох бичгийг авсан. Энэ бичгээ хэлэлцэх шаардлага байна. Мөн ТББ-аас ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай холбогдсон нэр бүхий гишүүд, сайд нарыг чуулган, байнгын хороодод оролцохгүй байх ёстой, санал хураалтад оролцохгүй гэж үзэж байгаа. Тиймээс үүнийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, нэг талд нь шийдэн, чуулганаа хуралдуулъя гэж байна.
-Ёс зүйн алдаа гаргасан гэж үзвэл ямар хариуцлага тооцох вэ?
-УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмэнд хариуцлагын санкцууд байдаг. Үүнд заасан арга хэмжээний дагуу хариуцлага тооцно. Гэхдээ өнөөдрийн хуралдаанаар ямар нэгэн дүгнэлт гаргахгүй, ёсзүйн арга хэмжээ авахгүй. Харин ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх байвал яаж шийдэх вэ гэдэгт л хариулт өгнө. Ирц хүрэх байх гэж найдаж байна.
-Л.Оюун-Эрдэнэ гишүүн танд “60 тэрбум”-ын хэргийн асуудлаар өргөдөл өгөх гэсэн боловч хүлээж аваагүй гэсэн. Яагаад авахгүй байгаа юм бэ?
-Хүлээж авсан. Наймдугаар сард бичиг ирүүлсэн. Аравдугаар сард чуулган эхэлсэн. Ёс зүйн дэд хорооны дүрмэнд өргөдөл гомдол ирсэн бол ирсэн өргөдөл гомдлыг Ёс зүйн дэд хорооны гишүүнд хувиарлана гэж заасан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт өгсөн байгаа. 60 тэрбумтай холбоотой асуудлаар хэрэг үүсгээд явж байгаа гэх мэдээлэл байгаа. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй учир Ёс зүйн дэд хороо хэлэлцэх бололцоогүй байна. Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар хэлэлцэнэ.
-Ёс зүйн дэд хороогоор дээрх асуудлуудыг авч хэлэлцээд ямар нэгэн дүгнэлт гаргахгүй юм байна. Тэгэхээр хуралдах шаардлага байгаа юм уу?
– Дүгнэлт гарахгүй. Ёс зүйн дэд хорооноос Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчсөн тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй. Хэрхэн яаж шийдвэрлэхээ одоо ярилцана. Зөрчил үүссэн гэж үзвэл тухайн гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх эрхтэй. УИХ-ын дэгийн тухай хуульд мөн энэ талаар заасан байгаа.
-Хууль хяналтын байгууллагаар буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад чуулганы хуралдаанд оролцуулахгүй гэж буй нь ямар учиртай вэ?
-Оролцуулахгүй гэж хэлээгүй. Оролцох эсэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрх. Ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд хуулийн дагуу мэдэгдэх үүрэгтэй. Үүнийхээ дагуу оролцохгүй байх нь өөрийнх нь бүрэн эрх.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
