Тусгай хамгаалалттай газрыг авсан гэрчилгээ
Учир нь Ерөнхий сайд маань “баячуудаас хэд гурван төгрөгийг нь салгах” гэж Горхи Тэрэлжийн нутаг дэвсгэрт байрлах Тусгай хамгаалалттай газар нутагт 1.5 га газар авсан нь үнэн байв. Мөн манай шударга Ерөнхий сайд ямар ч бизнесгүй хэрнээ энэ тансаг зэрэглэлийн амралтын газрыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр барьж байгаа вэ гэдэг нь анхаарал татсаныг бас дурдах хэрэгтэй. Түүний олноос нууцалсан энэхүү амралтын газар нь хэдэн саяар үнэлэгдэх дүнзэн байшин гээд олны анхаарлыг татах зүйлс олон байсан учир. Мөн тэр хавийн оршин суугчдын анхаарал татсан нэг зүйл нь ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМ юм байна.
Дашрамд дурдахад, “Бид дараагийн дугаартаа иргэдийн хэлсэнчлэн зурагт байгаа хэдэн арван сая төгрөгийн үнэтэй өндөр хүчдэлийн энэхүү шугамыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр татсан, мөн жил болгон төлөгдөх ёстой газар ашиглалтын төлбөр төлөгдсөн эсэх тухайг эрэн сурвалжилж мэдээллэх болно”
Харин уг асуудлаар бид холбогдох хүмүүстэй уулзаж зарим нэг баримтыг тодруулсан юм. Ингэсээр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус газрыг 2015 оны наймдугаар сарын 06-ны өдөр хуучнаар БОНХАЖ-ийн Тусгай хамгаалалттай удирдлагын газрын дарга Ч.Батсансараас авчээ. Тэрбээр дээрх тусгай хамгаалалттай газрыг олгохдоо “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн олгожээ. Ингэхдээ Налайх дүүрэгт орших Горхи Тэрэлжийн Тусгай хамгаалалттай нутаг нутгийн “Бугатын адаг” нэртэй гэх газарт 1.5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгосон аж.
Ингэснээр, Ерөнхий сайд маань баячуудад зориулсан тансаг зэрэглэлийн амралтын газраа бий болгохын тулд Тусгай хамгаалалттай газар нутгийг өөрийн болгож чадсан нь энэ. Харин оршин суугчид, “хэрвээ энэ сайхан Буга үржүүлгийн газрыг Тусгай хамгаалалтаас гаргаж иргэдэд өгөх байсан юм бол яагаад орон нутгийнханд өгөөгүй юм бэ. Бид энэ байршилд газар авсан бол амралтын газар бус мал аж ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх байсан. Эргэн тойрон сайд дарга нарын алжаалаа тайлах амралтын газрууд зөндөө байна” хэмээж байсныг дурдах хэрэгтэй юм.
Эдгээр байшинг ямар хөрөнгийн эх үүсвэрээр барьснаа тайлбарлаач Ерөнхий сайд аа.
Харин хот, дүүрэг, аймгуудын аль өнгөтэй өөдтэй гэсэн газрыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэтийн том албан тушаалтнууд өөрийн болгосоор байгаагийн нэг бодит жишээ энэ гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Харин “шударга ёсны төлөө амиа өгөхөөс ч айхгүй” гэж сайрхдаг Ерөнхий сайд маань ядарсан ард иргэддээ бус баячуудад зориулсан тансаг амралтын газраа ашиглалтад оруулахаар зэхэж байгаа нь түүний яриад байдаг ШУДАРГА ЁС мөн үү.
Ард иргэд нь алга дарам газраа авч чадахгүй байхад Ерөнхий сайд маань бүр тусгай хэрэгцээнд байсан газрыг хэдэн га-гаар нь хашаалж авсан нь шударга явдал уу гэсэн асуултад шударга үнэний “туйл” болсон Ерөнхий сайд маань хариулангаа тансаг зэрэглэлийн амралтын газраа ямар хөрөнгийн эх үүсвэрээр барьсан тухайгаа тайлбарлаж өгнө гэдэгт итгэж байна…
Энэхүү өндөр хүчдэлийн шугмыг улсын хөрөнгөөр босгосон уу.
ЭХСУРВАЛЖ: http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=14929&fbclid=IwAR2FGZUVPwnNEXbAR76c_0lV6nxRjnhvq428Fnz9CCAql_ZOteLi7SqntDo
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...