Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журам 2018 оны арваннэгдүгээр сарын нэгнээс эхлэх гэж байна. Харин дуусах хугацаа нь 2019 оны дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл үргэлжилнэ.
“Шөнийн тарифын хөнгөлөлтөд ахуйн зориулалтаар цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа айл өрхүүд хамрагдана. Харин аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжгүй ажээ
Шөнийн тарифын хөнгөлөлтийн хамрах хүрээ, хувь:
Нийслэл Улаанбаатарт
- 220 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100%, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
- 380 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 1,500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100%, түүнээс дээш хэрэглээг 50 хувиар хөнгөлөх аж.
Аймгийн төв 10,000-аас дээш хүн амтай сууринд хүчдэлийн түвшин харгалзахгүйгээр 50% хөнгөлөх журамтай байна.
Нийслэлийн найман дүүрэг болон аймгийн төвүүд, 10,000-аас дээш хүн амтай сум, суурин газруудад шөнийн цагаар 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны хэрэглээг хөнгөлөлттэй тооцох юм.
Шөнийн тарифт хамрагдахад зөвхөн хоёр тарифт тоолууртай байх шаардлагыг тавьж байгаа. Ингэснээр тухайн хэрэглэгчийн өдрийн болон шөнийн хэрэглээг ялгаж тооцно. Энгийн буюу нэг тарифт тоолууртай болон тоолуургүй, задгай хэрэглэгчийн хувьд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахгүйг албаны хүн хэлж байна.
Шөнийн тарифт холбогдохын тулд 11 дүгээр сарын нэгнээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөртэй бол барагдуулсан байх хэрэгтэй.
Мөн хашаандаа айл буулгасан бол хэрэглэгч өөрөө хүсвэл 2 тарифт тоолуур, холболтын утсаа аваад, хашааны эзний зөвшөөрөлтэйгээр манайд хандаж болно. Ингэснээр цахилгааны төлбөр тус тусдаа бодогдох боломжтой аж. Гэхдээ хашааны эзний буюу үндсэн хэрэглэгчийн төлбөрийн баримт дээр бичигдэх ажээ.
АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ
/Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно/
| № | Хэрэглэгчдийн ангилал | Хэмжих нэгж | Тариф /НӨАТ-гүй/ |
| 1 | Энгийн тоолууртай | ||
а | Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг | Төг/кВт.ц | 110.28 |
б | Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээшхи хэрэглээг | Төг/кВт.ц | 130.08 |
| 2 | 2 тарифт тоолууртай | ||
а | Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/ | Төг/кВт.ц | 116.18 |
б | Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/ | Төг/кВт.ц | 88.98 |
| 3 | Сарын суурь тариф | Төг/сар | 2,000.00 |
АХУЙН ТООЛУУРГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТӨЛБӨР ТООЦОХ САРЫН ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ
/Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно/
| № | Ангилал | Хэмжих нэгж | Сарын хэрэглээ |
| 1 | Айл өрх | кВт.ц | 350 |
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм
Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн...
