“Хөгжлийн харандаа экспо” энэ сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд Зайсан хилл цогцолборт өглөөний 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Хөгжлийн харандаа экспогийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Энэ жил хөгжлийн харандаа экспог Зайсан хилл цогцолбортой хамтран зохион байгуулж байна. Экспо зохион байгуулагдах өдрүүдэд тус цогцолборын бүх үйл ажиллагаа гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн байх болно. Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ онцлогт таарсан, сонирхсон дугуйлан, сургалт, хөгжлийн чиглэлийн үйлчилгээнээс сонгох боломжтой. Мөн гэр бүлд чиглэсэн сэтгэлзүйн зөвлөгөө, хууль зүйн мэдлэг олгох сургалт, гэр бүлийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулагдана. Түүнчлэн хүүхдүүд болон гэр бүлүүд дунд хөгжилтэй тэмцээн уралдаануудыг зохион байгуулна” хэмээн ярилаа.
“Оюуны ундраа группийн соёл, амралтын Зайсан хилл цогцолбороос нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хөгжлийн чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сурталчлан таниулах, гэр бүлийг зөв зохистой мэдээ мэдээллээр хангах, боловсрол олгох энэхүү арга хэмжээг дэмжин, хамтран зохион байгуулахаар болсон. Зайсан хилл цогцолборын зүгээс энэ хоёр өдөр хүүхдэд зориулсан, урлагийн тоглолтууд, хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаанаас авахуулаад сонирхолтой олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэж Оюуны ундраа группийн маркетенгийн борлуулалтын газрын ахлах менежер Л.Отгонцэцэг ярив.
Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа “Хөгжлийн харандаа экспод олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хүүхдийн оролцооны сүлжээ, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клубууд, чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төвүүд, номын сангууд, хүүхдийн зуслангууд гэх мэт хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд оролцож байгаагаараа онцлогтой” гэв.
Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан зохион байгуулагдана.
Экспод:
- Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
- Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
- Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
- Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
- Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
- Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
- Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
- Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулж оролцоно.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...