Энэ оны эцэст инфляцийн түвшинг иргэд дунджаар 8.4 хувь, аж ахуйн нэгжүүд 4.5 хувь, шинжээчид 8.5 хувь байна гэсэн хүлээлттэй байгаа талаархи судалгааг Монгол банкнаас танилцууллаа. Судалгаанд хамрагдсан иргэдийн 86 хувь, бизнес эрхлэгчдийн 83 хувь нь 2018 оны дөрөвдүгээр улиралд инфляцын түвшнийг зорилтот түвшин болох 8 хувиас бага байна гэж төсөөлж байна.
Харин валютын ханшийн хүлээлтийн чиглэлийн индекс судалгаагаар иргэд төгрөгийн ханш ирэх 12 сард чангарна гэжээ. Банкууд инфляцын түвшинг 2018 оны эцэст найман хувь, 2019 оны II улиралд 7.7 хувь байхаар хүлээж байгаа. Банкуудын инфляцийн төсөөллийн тархалтаас харахад, инфляци 2018 оны эцэст 8-9 хувийн орчимд байх төлөвтэй. Харин банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсөн 16.2 их наяд төгрөг, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 8.1 их наяд төгрөгт, хувийн байгууллагынх 19 хувиар өсч 8 их наяд төгрөгт тус тус хүрчээ. Иргэдийн зээлийн 1.9 хувийг, байгууллагын зээлийн 38.7 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байна. Ирэх онд Монгол банкнаас иргэдийн хэрэглээний зээлийн өсөлтийг бууруулах бодлого барина гэлээ.
Ипотекийн зээлийн хувьд Монголбанк ОУВС-тай тохирсны дагуу тогтмол санхүүжилт олгож байгаа. 2018 он гарснаас хойш сар бүр 16 тэрбум төгрөг, нийтдээ 143,7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Тайлант сард банкууд 687 зээлдэгчид 50,9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгосноос 28.1 хувь нь хөтөлбөрийн, 71.9 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байгаа аж.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
