“Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс хяналтгүйгээр хилээр гарсан талаар УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж, хөндлөнгийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс алга болсныг тогтоогоод байгаа.
Засгийн газар Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас нүүрс хулгайд алдсан байж болзошгүй асуудлыг шалгаж, нягтлах ёстой гэж үзээд ажлын хэсэг байгуулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудлыг нягталж, шалгаад судалгааны дүнгээ танилцуулсан байна. Шалгалтаар нүүрс хулгайлсан нь тогтоогдсон, өмнөхөөсөө нэмэгдсэн байжээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой компани олборлосноосоо их нүүрсийг хилээр гаргаж гадагш худалдсан нь тогтоогдсон байна.
Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, эцэслэх шаардлагыг Засгийн газраас тавьж буй аж.
Дашрамд, 340 мянган тонн нүүрсийг одоогийн ханшаар тооцвол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг юм байна.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...